Онцлох мэдээ: 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-21

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-11-23 20:09:21

Хэвлэх

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

(2020 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж ирлээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-д гэхэд нутгийн 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Жаргалант, Чандмань, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Жинст, Баян-Өндөр, Бууцагаан, Баянбулаг, Баянхонгор, Заг, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Гурванбулаг, Өлзийт, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Сант, Уянга, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Баяндалай, Гурвантэс сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан байна.

11 дүгээр сарын 10-нд нийт нутгийн 10 гаруй хувьд цастай байсан бол 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Цагаанчулуут, Баянхонгорын Галуут, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10.1-20.0 см, Увсын Баруунтуруун, Завханы Отгон, Шилүүстэй, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Говь-Алтайн Цогт, Эрдэнэ, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Баянхонгор, Гурванбулаг, Заг, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Архангайн Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Чулуут, Өвөрхангайн Хайрхандулаан, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Бугант, Ерөө, Төвийн Зуунмод, Хэнтийн Өлзийт, Баянмөнх, Дархан, Сүхбаатарын Сүхбаатар, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдад 5.1-10.0 см, бусад нутагт 5.0 см хүртэл зузаан цастай байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40-өөд хувьд их (нэн их 6.0%, их 30,4%), 30 шахам хувьд нь (28.2%) дунд зэрэг эрсдэлтэй гарсан.

Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Өөрөөр хэлбэл эдгээр нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.

Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг бид шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

2020-11-20

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2020-2021он) 2020-12-01 4464
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2020-11-23 915
Хөрс хөлдөлтийн прогноз 2020-09-30 1591
2020 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2020-08-27 1633
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2020 2020-07-03 2471
2020 оны буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-06-26 1564
2020 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2020-07-02 1151
2020 оны буудайн ургацын урьдчилсан мэдээ 2020-07-02 1243
Эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв (2020) 2020-05-31 1640
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2020-03-30 2418
2020 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-04-02 1602
2019 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 7503
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2019-11-26 3931
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2019 2019-10-04 7016
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2019-08-22 5332
2019 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 5144
2019 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2019-07-02 3914
Улаанбуудайд аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ /2019/ 2019-07-01 2858
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 3818
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 3176
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 3381
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 3293
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 5820
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 4546
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 4999
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 5237
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 4590
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 3662
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 3458
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 5513
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 5030
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 3207
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 5036
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 3752
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 6842
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 6596
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 8129
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 5441
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 4897
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 4133
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 4006
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 4941
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 5197
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 5878
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 7283
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 6155
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 6017
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 5677
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 4874
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 5175
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 6484
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 6400
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 4530
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 4259
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 4287
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 5215
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 5849
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 5352
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 5272
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 4309
Улаанбаатар - 2021/01/27

23 цаг

-29 -20
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/27

-22 -7
O
CF
Ялимгүй цас

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store